Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Open mind-2014” боловсролын яармаг Мандалговьд болов

2014-06-17

Энэ хавар Дундговь аймгийн ерөнхий боловсролын 18 сургуулийг 540 гаруй сурагч төгсгөнө. Өнгөрөгч бямба гаригт тэдэнд зориулсан “Open mind- 2014” боловсролын яармаг Мандалговь хотод болж, 37 их дээд сургууль оролцон төгсөгчдөд  мэдээлэл хүргэлээ.

 

“Open mind 2014” өдөрлөг ямар зорилго агуулж байгаа талаар аймгийн ИТХ- ын дарга С. Буджав хэлэхдээ “Дундговь аймгийн ирээдүй болсон хүүхдүүд маань сургуулиа төгсгөж, амьдралын их далайд хөл тавихын өмнө сонголтоо зөв хийж, ирээдүйн мэргэжлээ оновчтой сонгоход нь туслах зорилгоор “Open mind” өдөрлөгийг төгсөгчдөд зориулан өнгөрсөн жил зохион байгуулсан. Өнөө жилийн хувьд хөдөө орон нутагт ирж төгсөгчдөд мэдээлэл хүргэх урилгыг их дээд сургуулиудад хүргүүлснээр “Open mind”- ийг боловсролын яармаг болгон өргөжүүллээ” хэмээн онцолсон юм.
“Open mind- 2014” өдөрлөгийн үеэр ИТХ-ын дарга С.Буджав “Амжилтыг өөрийн гараар”, Хувь хүний хөгжлийн институтын лектор О. Жаргалсайхан “Мөрөөдлийн хөтөч”, Дүдү боловсрол сангийн захирал Д. Мөнхтулга “Цаг хугацаа ба боломж, Монголын Оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Өлзий-Од “800 оноо” сэдвээр илтгэж, төгсөгчид “Нээлттэй аялагчид”, “Нээлттэй сайн дурынхан”, “Нээлттэй байгаль”, “Нээлттэй гэрэл зурагчид”, “Нээлттэй зохион бүтээгчид” гэсэн сонирхлын бүлгүүдэд сайн дураар нэгдсэн байна. Мөн энэ сарын 5-9-ны өдрүүдэд төгсөгчид өөрийн сонгосон мэргэжлийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах “Career day” аялал зохион байгуулааар болжээ.
“Open mind 2014” боловсролын яармагийг аймгийн ИТХ, ЗДТГ, Дүдү боловсрол сан хамтран зохион байгуулсан бөгөөд төгсөгчдийн элсэлтийн шалгалт дөхөж, тэд ирээдүйн мэргэжлээ сонгож буй үетэй нь боловсролын яармаг нийцсэнд сурагчид ам сайтай байлаа. Харин цаг хугацааны хувьд ялимгүй оройтсон тал байгааг тэд хэлж, цаашид уг өдөрлөгийг элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байгаатай зэрэгцэн зохион байгуулбал илүү нийцтэй болно гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%