ЭМЭГТЭЙЧҮҮД БА МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ БОЛЛОО

2015-04-22 09:48

           НҮБ-ийн Эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлын сан, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас Монгол улсад хэрэгжүүлж буй "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" төслийн хүрээнд Хэнтий аймагт эмэгтэйчүүдийн манлайллын сургалт амжилттай явагдаж байна. Сургалтанд Хэнтий аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгэм, улс төрийн намуудын төлөөлөл 25 эмэгтэй хамрагдлаа. Харин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын албаны ажилтан Г. Анирмаа, 

Ш. Эрдэнэжаргал нар хамрагдлаа. 

          Сургалт хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд эмэгтэйчүүд хэрхэн яаж манлайлах ур чадварыг эзэмших вэ, манлайлахад нөлөөлөх эерэг ба сөрөг хүчин зүйл, улс төрийн манлайлал гэж юу зэрэг сэдвээр сургалт явуулсан нь үр дүнтэй байлаа. 

          Тус сургалтыг Доктор/Ph.D/ Ц. Бүжидмаа удирдан явуулсан ба тэрбээр " Манлайлал гэдэг бол зөвхөн өөрчлөлтөөс эхэлнэ,, цаашлаад эмэгтэйчүүд аливаа зүйл дээр зоригтой байх ёстой" гэдгийг чухалчилж байсан юм. 


2015-04-22 09:48
Доктор /Ph.D/ Ц. Бүжидмаа

Мөс хагалах хичээл буюу Танилцах хичээл

Сургалтанд хамрагдсан бүсгүйчүүд


Сэтгэгдэл ачааллаж байна ..