Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох "МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ" сэдвээр лекц уншлаа
Улсын тэргүүний 5-р сургуулийн Б.Мөнхтуяа багштай 9-А ангийн сурагчдын Эцэг эхийн зөвлөлийн хүсэлтээр "МЭРГЭЖИЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ" сэдвээр ярилцаж санал бодлоо солилцлоо. Хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт болгож төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа эцэг эхчүүдэд нь талархал илэрхийлье. Ангийн багш Мөнхтуяа Физикийн багш мэргэжилтэй хүүхдүүдийнхээ мэргэжил сонголт болон төлөвшил хүмүүжилд нь нь их анхаарч ажиллаж байгаа юм бна. Анги нь аймгийн тэргүүний ангиар шалгарч байсан ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН хамт олон юм байна. Хүүхдүүд Ирээдүйдээ итгэлтэй бас өнгөтэй байна.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 19