Санал асуулга
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 19
Хэнтий аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүдэд дараах иргэдийг ажиллуулахаар санал болгож байгаа тул иргэд та бүхэн санал хүсэлтээ илгээнэ үү.
санал өгсөн: 3
📝 2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН СЭДВИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газар 2026 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн аудитын сэдвийн саналыг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл иргэд, олон нийтээс нээлттэй авч байна.
📌 Иргэн та,
-Орон нутагтаа тулгамдаж буй,
-Нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа,
-Төсвийн хөрөнгийн үр ашиг, үр нөлөөг сайжруулах шаардлагатай гэж үзэж буй асуудлын талаар саналаа өгөх боломжтой.
📨 Саналаа өгөх хэлбэрүүд:
1️⃣ Онлайн
👉 Санал өгөх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSezeXamMd.../viewform...
2️⃣ И-мэйл:
📧 khentii@audit.gov.mn
3️⃣ Утсаар холбогдох:
📞 92116770, 92116768
🗣️ Та бүхний өгсөн санал нь олон нийтийн хяналтыг сайжруулах, ил тод, үр ашигтай төсөв, бодлого төлөвлөлтөд хувь нэмэр оруулах чухал эх сурвалж болох юм.
Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын Газар Үндэсний Аудитын Газар
санал өгсөн: 1
🔰 АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
✅ Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь авлигатай тэмцэх зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, иргэд болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
docs.google.com/forms/
✅ Иймд сонирхсон иргэн, иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд та бүхнийг сургалтын бүртгэлд хамрагдахыг урьж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
санал өгсөн: 0