ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Эрүүл мэндээ хамгаалах аяны хүрээнд эхийн эндэгдэлийг бууруулах зорилгоор “Сайн хяналтаас Эрүүл эх-Эрүүл хүүхэд” арга хэмжээг энэ сарын 18-ны өдөр дүүргийн 1-5,13,15 дугаар хороодын Иргэний танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяа, Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмэгтэйчүүдийн эмч Б.Алтанчимэг, Н.Мөнх-Ундрал, сувилагч О.Оюунтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран сургалтад хамрагдсан 60 гаруй эмэгтэйчүүдэд сургалт мэдээлэл өгөх, гарын авлага тараах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8