НИЙТИЙН СОНСГОЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ажилтнуудынхаа мэдлэг, мэргэшилийг дээшлүүлэх ээлжит сургалтыг зохион байгуулсан юм. Энэхүү сургалтын зорилго нь Төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэрэгшил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг нь сайжруулах, практик болон арга зүйн боловсрол олгоход чиглэгдсэн. Энэ удаагийн сургалтаар Нийтийн сонсгол, Хэлэлцүүлэг зохион байгуулах, Нийтийн сонсголын тухай хууль сэдвээр Удирдлагын Академийн багш Я.Бямбаяр лекц уншиж, оролцогчдыг баг болгон хуваарилж холбогдох сэдвээр дасгал ажиллуулах арга хэлбэрээр сургалт явагдсан юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8