Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тэргүүлэгчдийн 4-р хуралдаан болов

2017-04-23

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 4-р хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитын дүнгийн тухай
2. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн аудитын дүнгийн тухай

3.
Ан, амьтны нөөц ашигласны төлбөр болон тэмдэгтийн хураажийн хувь хэмжээг  тогтоох тухай
4. 2017 онд ахуйн болон тусгай зөвшөөрлөөр агнах ан, амьтдын тоо хэмжээг тогтоох тухай

5. Аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай

6. Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөний тухай
7.Тариалангийн бүс нутаг тогтоох тухай
8.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай
9.Газар нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах тухай

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%