Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МУ-ын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр Дорнод аймаг ажиллаж байна

2017-04-26

МУ-ын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр албаны бүрэлдэхүүний хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдтэй уулзалт хийж, өөрийн хийсэн ажлын тайлан, санаачилсан хуулийн төслүүдийг ард иргэдэд танилцуулан, иргэдийн асуусан асуултад хариулт өгч ажиллалаа. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Саран, Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Тамгын дарга Ж.Энхцэцэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг нар оролцлоо.

Төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанар, нийгмийн халамжийн асуудлаар  санал хүсэлтүүдийг иргэд нэлээдгүй тавьж байлаа. Иргэдийн тавьсан асуулт бүрт, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр түүнийг дагалдан яваа яам, агентлагийн удирдлагууд тодорхой хариултыг өгч байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр амралтын өдрүүдэд Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот, Баянтүмэн сумдад ажиллав.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%