Засаг Захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, багийн чадавхийг бэхжүүлэх, баг, иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлэн тэдгээрийн эрэлт, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, багийн дарга нарын ажиллах нөхцөл боломжийг улам сайжруулах, сайн ажилласан багийн дарга нарынхаа ажлыг бодит үр дүнгээр нь дүгнэж урамшуулахад анхаарч ажиллах нь аймгийн удирдлагуудын зорилт билээ.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр баг тус бүрийн ард иргэдийн нийтийн хурлаар нэр дэвшиж томилогдсон нийт 88 багийн Засаг дарга нар уг сургалтанд хамрагдаж байна. Нийт
88 багийн Засаг дарга нарын 60,0 гаруй хувийг өмнө нь энэ ажлыг эрхэлж байгаагүй шинэ хүмүүс эзэлж байгаа нь шинэ санал санаачлага гаргах, шинэ арга барилаар ажиллах сайн талуудтай ч цаг ямагт
өөрийгөө хөгжүүлэх,
хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, иргэддээ хүрч ажиллах шаардлага тулгарч байна.