Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДЭД МАНЖУУР ХОТОД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2017-04-27

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн есдүгээр хуралдаан 85,7 хувийн ирцтэйгээр Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  ажлын албаны дарга  Ц.Алтанцацрал болон бусад хэлтэс албадын дарга нар оролцов. 

Хурлаар “Иргэдийн оролцоотой хяналттай орчин” хөтөлбөр батлах, Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал Тэргүүлэгчдэд танилцуулж хэлэлцэн баталлаа. 
Мөн үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн  Манжуур хотод хийсэн ажлын айлчлалын тухай дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Баярсайхан танилцуулсан юм. 

Тэргүүлэгчид илтгэх хуудастай танилцсаны дараа ногоон байгууламж, гэрэлтүүлгийн чиглэлийн санал санаачилгыг ажил хэрэг болгох, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Умард бүс нутгийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд дүүргийн Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн оролцуулах ажлыг зохион байгуулах чиглэлийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%