Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРХИНЫ ЭСРЭГ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЛЭВ

2017-04-27

Нийгмийн дунд архи гэдэг хорт идээ газар авч байгааг нуух юмгүй ээ. Манай аймгийн хэмжээнд л гэхэд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны байдлаар 453 болж өссөн бөгөөд үүнээс 24 нь төрийн алба хаагч байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Согтуу-1” “Согтуу-2” арга хэмжээг зохион байгуулахад зөвхөн 1-р  улиралын байдлаар л гэхэд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 237 зөрчил гарсанаас 185 нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэд эзэлж байна. 

Тиймээс энэхүү хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоол болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Архидалтгүй Хэнтий” дэд хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурахтай тэнцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн албан хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 4-р сарын 27-ны өдрөөс 6-р сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болов. 

Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлд төрийн болон төрийн бус байгууллагууды хамруулахаар болов. Үүнд Аймгийн ИТХ, Аймгийн Засаг даргын тамгын газар, Авто тээврийн газар, Онцгой байдлын газар, ШШГА, ШША, Хэрлэн сумын ЗДТГ, Хан Хэнтий чуулга, Харгуй ТӨХК, “Чацаргана” авто сургууль, БХТН-ийн авто сургууль зэрэг байгууллагууд хамрагдахаар боллоо. 










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%