ОХУ-ын
Өвөр байгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд М.П. Радченко Хэнтий аймагт
хүрэлцэн ирж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзлаа. Манай
аймаг Өвөр байгалийн хязгаартай биеийн тамир спортын чиглэлээр төдийгүй өөр
олон чиглэлээр хамтын ажиллагаатай байдаг бөгөөд Өвөр байгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд М.П.
Радченко аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар нар
хамтран ажиллахаар гэрээнд гарын
үсэг зурсан байна. Энэхүү гэрээнд 2
улсаас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд нээлттэй оролцох, Оросын шилдэг
тамирчин дасгалжуулагчтай хамтран бэлтгэл хийх, туршлага солилцох, сургалт
зохион байуулахаар тусгагдсан бөгөөд дараагийн уулзалтыг Чита хотод зохион
байгуулахаар төлөвлөжээ.