Хэнтий аймгийн зүүн бүсийн “Автовокзал- техникийн
хяналтын үзлэгийн төв” нь 2,6 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд 2 давхар 1200мкв
талбай бүхий байгууламж юм. Энэхүү барилгын ажлыг орон нутгийн “Баялаг Онон”
ХХК барьж энэ ондоо хүлээлгэж өгөхөөр ажиллаж эхэллээ. Харин өнөөдрийн морин
цагт уг барилгын шав тавих ёслолын арга хэмжээ болж ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч
Г.Хэрлэнчулуун, , Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү, АТҮТ-ийн
захиргаа, сургалт хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөн, Барилга хариуцсан
мэргэжилтэн З.Мягмарсүрэн болон бусад албаны
хүмүүс оролцсон юм.
Уг төв
баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон
нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох,
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг
сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг
зохион байгуулах ач холбогдолтой юм.