Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДОРНОД АЙМАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛОВ

2017-04-27

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” үндсэн үзэл баримтлал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг үндэслэн боловсруулсан “Дорнод аймгийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэн батлав.


Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулан уг дэд хөтөлбөр нь 2017-2026 он хүртэл хоёр үе шаттай явагдах бөгөөд хүн амд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан эрүүл дундаж наслалтыг уртасгах гол зорилгын дагуу хэрэгжинэ.

Улс, зүүн бүсийн аймгуудын дундаж наслалтаас Дорнод аймгийн хүн амын дундаж наслалт харьцангуй бага, 21 аймгийн хувьд дундаж наслалтаар  20 дугаар байранд  байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна.

Дэд хөтөлбөрийг Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Хүний нөөц, Эрүүл мэндийн санхүүжилт, Эрүүл мэндийн технологи, Эм зүйн тусламж үйлчилгээ, Мэдээллийн технологи, Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал гэсэн үндсэн найман чиглэлийн дагуу хэрэгжүүлнэ.

Тухайлбал: Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд: Эрүүл мэндийн асуудлыг бусад салбарын бодлогод тусган, нэгдсэн зохицуулалтаар ханган, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, Орчны эрүүл мэнд, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах, арилгах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, Хүн амын эрүүл зохистой хооллолтыг дэмжин, хүн амын дундах жингийн илүүдэл, амин дэм, эрдэс бодисын дутлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, Хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан үр дагаварыг судлах, эрт сэрэмжлүүлэх, насанд тохирсон өвчний эрт илрүүлэг хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг чухал ач хоблогдол бүхий зорилтуудыг тусгажээ.

“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2.2-т заасан зорилтын үе шатны зорилт болон хүрэх түвшний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байна гэж үзэж байна.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%