Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНД “АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-03

Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж тус дүүргийн 1 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багаас  “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” төслийг дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, 23 дугаар сургууль, "Мон сүү" ХХК-тай хамтран дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад “Замын хөдөлгөөнд зөв оролцоё” сэдэвт сургалтыг 23 дугаар сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа. 

Сургалтад нэгдүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн гишүүд, ЧД-ийн Замын Цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.Сүхбат, Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч н.Отгонтамир нар оролцлоо. 

Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч н.Отгонтамир сурагчдад “Замын хөдөлгөөнд зөв оролцоё” лекц уншиж, Хүүхэлдэйн баатар Шүгэлхүү урилгаар хүрэлцэн ирж хүүхэд багачуудын сонирхсон асуултад хариулсан юм. 
Мөн  үеэр хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, нугалбар тараасан байна. 
“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” хамтран ажилласан байгууллага, 23 дугаар сургуулийн багш сурагчдад баярлалаа. 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%