Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдав. Хуралдаан 91 хувийн ирцтэйгээр 4
асуудлыг хэлэлцэж, 2 асуудалтай танилцаж,
шийдвэрээ гаргалаа.
Хэлэлцсэн асуудал 1: Эд
хөрөнгө худалдах тухай
Хэнтий
аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 1997 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота марк-2” авто машиныг дуудлага худалдаагаар
худалдах тухай саналыг дэмжиж,
орсон орлогыг аймгийн Статистикийн хэлтсийн одоо байгаа 1 автомашиныг засварлан
хэрэглэх боломж бүрдүүлэхээр шийдвэрлэв. Аймгийн Статистикийн хэлтэс угтаа 2
автомашинтай бөгөөд судалгаа, албан ажилдаа хэрэглэх унаа автомашингүй, өөр албан
байгууллага, газраас авч хэрэглэх байдлаар өдийг хүрсэн байна.
Хэлэлцсэн асуудал 2: Галшар
сумын уугуул Монголын нэрт гүн ухаантан, шинэчлэгч, философич Занын
Агваанбалдангийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг
байгуулах саналыг түр хойшлуулав.
Хэлэлцсэн асуудал 3: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Оюуны
спорт, Шатар, даамыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх
хөдөлгөөнийг Хэнтий аймгийн сум,
байгууллага хамт олон, өрхийн хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлэж тогтоол гаргалаа.
Хэлэлцсэн асуудал 4: Төрийн
дээд шагнал, одон медаль иргэдийг
өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцээд нийт 23
хүний материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр тогтов. Өргөн мэдүүлэх шаардлага
хангасан 23 иргэний хувьд энэ удаа хувийн хэвшлийн болон, эмч сувилагчдын
төлөөлөл байв.
Тогтоолоор баталгаажуулсан энэхүү 4 асуудлын дараа маргааш буюу 5
дугаар сарын 5-ны өдөр хуралдах Тавдугаар хуралдаанаар хэлэлцэх Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн тодотгол
батлах тухай асуудлыг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа танилцуулав. 1 тэрбум илүү төгрөгөөр танагдаж ирсэн
төсвийг тодотгох асуудлыг яг одоо аймгийн Хурлын намын бүлгүүд хэлэлцэж байна.
Мөн өнгөрсөн 4 дүгээр сард хуралдан хүргүүлсэн Гутайн даваа орчмын газар нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зарим аж ахуйн
нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал хүргүүлж байсан бол энэ
удаа Тухай газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах саналыг уламжилах асуудлыг 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх
эсэх асуудлыг хэлэлцээд 100 хувь дэмжиж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй
гэсэн шийдэлд хүрсэн байна.