Сум ,хороо, багийн түвшинд ажиллаж байгаа хамтарсан багийн гишүүдийн
хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголт өгөх, мэргэжил
арга зүйн дэмжлэг үзүүлэх нь энэхүү сургалтын гол зорилт юм. Уг сургалтыг Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хэнтий
аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, ДЗОУБ-ын
Бор-Өндөр 2 ОНХХөтөлбөр хамтран зохион байгууллаа. Сургалтанд нийт 20 сумын 27
хамтарсан багийн 168-н оролцогчид оролцсон юм. Хамтарсан багийн гишүүдийг Монгол улсын Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд
хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг,
арга зүй өгч чадавхжуулахаараа онцлог сургалт боллоо.
Энэхүү сургалтаар Хамтарсан багийн түүхэн хөгжил, олон салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллах нийгмийн хэрэгцээ шаардлага, Хүүхдийн эрхийн чиглэлээр баримталж буй олон улсын зарим чиг хандлага, үндэсний хууль тогтоомжтой нийцэж буй байдал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, хүчирхийллийг таньж, илрүүлэх нь, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээний журмын төсөл танилцуулах зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн юм.