Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“МАНАЙ ХОРОО ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙГООР” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН БОЛЛОО

2017-05-11

Энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд “МАНАЙ ХОРОО ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙГООР” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа. 
Энэхүү уралдааныг Чингэлтэй дүүргийн 25, хорооны 60 жилийн ойг угтсан “Бүтээлч ажиллагаа” сарын аяны хүрээнд дүүргийн 11 дүгээр хорооны “Манлайлагч” багаас санаачлан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Чингэлтэй Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран 11 дүгээр хорооны ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн 8-11, 12-16 насны хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулсан юм.

Уралдааны зорилго нь хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, хорооны цаашдын үйл ажиллагаа, хөгжил цэцэглэлтийг өөрийн бодлоор зургаар дамжуулан илэрхийлэх боломжийг олгох, авъяас чадварыг нээн илрүүлэх, хүүхдүүдээс гарсан санааг хорооны хөгжлийн чиг хандлагад тусгах юм.
Тэмцээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний Оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т. Уламбаяр, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, Иргэний танхимын ажилтан Д.Эрдэнэбат, ДЗМОУБ-ын Чингэлтэй ОНХХ-ийн 11-р хороо хариуцсан мэргэжилтэн н.Мөнхтуяа, 57-р сургуулийн зураг зүйн багш А. Эрдэнэцэцэг, технологийн багш С. Мөнхөө нар оролцож тэмцээнд түрүүлсэн сурагчдад баяр хүргэж шагнал гардууллаа.

Тэмцээнд нийт 30 хүүхэд оролцсоноос
12-16 насны ангилалд:
1-р байранд – 11б анги Б. Эрдэнэтуяа 
2-р байранд -  11б анги  Э. Эрдэнэчулуун
3-р байранд – 8б анги Д. Оюунцэрэн 
Хорооны Засаг даргийн нэрэмжит шагналаар – 8б анги Н. Азжаргал 
8-11 насны ангилалд:
1-р байранд – 6в анги Г. Янжинлхам
2-р байранд – 7б анги Ж. Ариунболд
3-р байранд – 6б анги Э. Золбоот
Тусгай байранд – 6б анги С. Биндэръяа, 7 а анги Т. Энхундрах нар шалгарлаа.              
Шагналт байранд орсон хүүхдүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТАН  Д. ЭРДЭНЭБАТ






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%