Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндэсний мод тарих өдрөөр Ховдчууд 15000 гаруй мод тарьжээ

2017-05-15

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5-р сар, 10-р сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан. Уламжлал болсон энэ өдөр Ховдчууд нэг насны буян болсон мод тарих ажилд идэвх санаачлага гарган оролцлоо. Ховд аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газраас  өнөөдөр аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 15358 ш мод тарьсан гэсэн  мэдээллийг өгч байна. 

Тухайлбал: Жаргалант сумын хэмжээнд 46 байгууллага 2912 ширхэг мод тарьсан бол Үенч сум 4000, Мөст сум 1953, Эрдэнэбүрэн сум 1850, Алтай сум 630, Дуут сум 450, Ховд сум 135, Мөнххайрхан сум 2150 ш мод тарьсан гэсэн мэдээллийг ирүүлжээ. Аж ахуй нэгж байгууллагуудаас хамгийн их модыг  Хар -Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олон тарьсан ба 5 төрлийн 1920 ш модыг Хар ус нуурын хөвөөнд тарьсан байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%