ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 124 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 196м2 ТАЛБАЙД ЗҮЛЭГ ТАРЬЛАА
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог. Энэхүү арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн 196 м2 талбайд зүлэг тарьж дүүрэг орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газраас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох, агаар хөрсний бохирдлыг багасгах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон ажлын үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жилийн хаврын бүх нийтийн мод тарих өдрийн нээлт нь шинээр эхэлж буй 4 жилийн ажлын эхлэл болгон 1291 ширхэг шилмүүст болон навчит мод, 1455 ширхэг бут, сөөг, 21526 ширхэг буюу 1440 м ургамалан хашлага, нийт 13 төрлийн 24272 ширхэг мод, бут сөөгийг тарихаар төлөвлөжээ. “Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян”Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 9