ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 10 дугаар хуралдаан энэ сарын 17-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд ИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар оролцов
Энэ удаагийн хурлаар Цэргийн дүйцүүлэх албаны нэрс батлах тухай Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Шагналд уламжлах тухай, Шагнах тухай асуудлуудыг ИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат тус тус танилцуулж хэлэлцэн баталлаа. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал, цол, одон медиалаар 88 иргэнийг шагнах шагналын материалыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилж, дүүргийн ИТХ-ын дээд шагнал “Чандмань” одонгоор 13, Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр 18 иргэнийг шагнахаар боллоо.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 9