ХУРЛЫН ХОРООДЫН ГИШҮҮД НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙН ГАЗРЫН ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦЛОО
Энэ сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсон юм. Хурлын хорооны гишүүдэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар гэр хороолын суурьшлын бүсийг дэд бүтцээр ханган хөгжүүлэх шинэ шийдлийн талаар танилцууллаа.
Мөн үеэр “Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий “Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ нь өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн хамгийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхлэх тухай дурдаж байлаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай 00-той, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж, ахуйн хэрэглээнд ашиглан гүний цэвэр усаа хэмнэх боломжийг бүрдүүлэх юм байна.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 9