Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрдмийн баяр боллоо

2017-05-19

БСШУС-ын тушаалын дагуу Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 9, 12 дугаар ангийн 26 бүлгийн 726 сурагчид "Эрдмийн баяр"-аа аймгийн төв талбайд тэмдэглэлээ. Энэ үеэр сурлага, урлаг, спортын авъяасаар манлайлсан  Мандал сургуулийн сурагч Б.Алтангэрэлийг аймгийн Засаг даргын Жуух бичгээр , Сайнцагаан сумын шилдэг хүүхдээр “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Э.Банзрагч, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Ж.Долгорсүрэн, Хүмүүнлэгийн сургуулийн 12б ангийн сурагч Б.Баярбат, МГСС-ийн 12а ангийн сурагч Г.Жамъян, Мандал сургуулийн 12а ангийн сурагч Ө.Наранжаргал нарыг тодруулж шагналаа. “Эрдмийн баярын” үеэр авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтыг зохион байгуулж нийтэд сонирхуулав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%