Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сургалт зохион байгуулагдлаа

2017-05-24

Хууль зүй дотоод хэргийн яамнаас "Захиргааны ерөнхий хууль, хэм хэмжээний акт"-ын сэдвээр 2 дахь шатны сургалтыг Дундговь аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдыг хамруулан  2017 оны 05 сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 100 гаруй албан хаагчид хамрагдсан байна. Дээрх сургалтыг ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ , Удирдлагын академийн багш н.Алтанзул нар удирдаж явууллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%