Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​САМБАЛХҮНДЭВИЙН ЭРГЭМЖИЙН ГАЗРААС ДЭНЖИЙН-1000 ХОЛБОСОН ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-05-24

Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэр хорооллын хөгжлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орц, гарц нээх, гэр хорооллын гудамжинд авто зам тавьж, хөрсний бохирдол, тоосжилтыг арилгаж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах ажлыг дэс дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд дүүргийн 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрийн 3998 м2 талбайг хамарсан 0,53 км авто зам өнөөдөр ашиглалтад орлоо.
Авто замын нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, 10 дугаар  хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг, 11 дүгээр хорооны ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонбаатар, Засаг дарга Д. Уянга,  12 дугаар хорооны ИТХ-ын төлөөлөгч Б.Батхуяг, О.Есөнтөмөр, ИНХ-ын дарга Ч.Дэчингалсан, Засаг дарга Р.Ганболд болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Замын ажлын хүрээнд 0,4 км асфальтан зам, 0,1 км байгалын чулуун зам, 560  урт метр бетонон явган зам, 19 ширхэг гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэсэн.
Зам тавигдахтай холбоотой 13 айл өрх өөрийн эзэмшлийн хашааг татаж энэхүү ажилд туслалцаа үзүүлсэн айлуудын 13 иргэнд талархан Чингэлтэй дүүргийн удирдлагууд дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа.
Чингэлтэй дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын гудамж, талбайг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлж 13 байршилд 4,5 км авто замыг дүүргийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%