Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг Цэнхэрмандал суманд ажиллалаа

2017-05-25

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бие бүрэлдэхүүн аймгийн баруун хойд бүсийн сумдад ажиллаж байна. Тус бие бүрэлдэхүүнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан,аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, ХХААГ-ын дарга Ж.Энхамгалан, ХХҮГ-ын дарга С.Эрдэнэжаргал, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн С.Энхтогоо, ЭМНДХ-ийн албаны дарга Г.Мөнхтуяа, Аймгийн Хурлын ажилтан Эрдэнэжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Ажлын хэсэг Цэнхэрмандал сумаас эхэлж тус сумын иргэдэд АИТХ-ын дарга Л.Батсайхан хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд гол тулгамдаад байгаа асуудлуудыг нь сонсож газар дээр нь хариу өгч шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдэж, боломжгүй асуудлуудад үүрэг чиглэл өгч ажилласан юм. Тус сумын тухайд тулгамдаж байгаа асуудал нь Тамгын газар болон хүүхдийн цэцэрлэгийн барилын асуудал анхаарал татаж байгааг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгөв. Сумын Тамгын газрын барилга нь МХГ-ын дүгнэлтээр энэхүү барилгаас яаралтай гарах шаардлагатай, нурах аюултай хэмжээнд байна. Түүнчлэн цэцэрлэгийн барилга нь анх 1949 онд 8 өрөөтэй баригдаж байсан бөгөөд 1957 онд стандарт бус барилгад нүүн оржээ. 2003 онд их засвар хийгдсэн  боловч одоо маралын элдэгдэлд орж өрөөнүүдийн тааз нь цүлхийж хүүхдийн дээрээс нурах аюултай болсон байна.2008 оноос хойш Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн барилга шинээр бариулах саналыг шат дараалан явуулж байгаа боловч шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрчээ





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%