Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тус тэмцээн нь өсвөрийн шатарчид, даамчдын ур чадварыг сайжруулах,
цэцэрлэгүүдийн шатар, даамын сургалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой зохион
байгуулдаг бөгөөд энэхүү тэмцээнийг Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн
тамир, спортын газар, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэнтий аймгийн шатрын
зөвлөл, аймгийн Даамын холбоо зэрэг байгууллагууд зохион байгууллагчаар хамтран
оролцлоо.
Тэмцээнийг аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2-р сарын 2-ны өдрийн хуралдаанаар
ИТХ-ын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилтоо баталсан,
энэхүү зорилтын 5-р заалтанд “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох” зорилтыг
дэвшүүлж, үүний хүрээнд” шатар даам”-ын спортыг хөгжүүлэх, оюунлаг иргэдийг бий
болгох, цаашилбал оюуны спортоос гадна сэтгэн бодохуйн чиглэлээр хүүхдүүдийг
бага наснаас нь хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн ИТХ-ын Тэргүүлэгчид
2017 оны 5-р сарын 4-ний өдөр хуралдаад шатар даамын спортыг хөгжүүлэх
чиглэлээр аймгийн хэмжээнд хөдөлгөөн өрнүүлэх болсон тухайлбал Шатарчин өрх,
Даамчин өрх, Шатарчин хамт олон,байгууллага болох хөдөлгөөнийг өрнүүлэх шийдвэр
гарсан.Үүний хүрээнд олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ” гээд
тамирчдад амжилт хүслээ.
Аймгийн цэцэрлэгүүдийн аварга шалгаруулах шатар, даамын
“ялалтын гараа” энэхүү тэмцээнд нийт 210 гаруй хүүхдүүд оролцож байгаа бөгөөд
Бор-Өндөр сумын 60 гаруй хүүхдүүд ирж оролцож байна.