Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАТШИРЭЭТ СУМЫН ИРГЭД ГУТАЙН ДАВАА ОРЧМЫН ГАЗРЫН АСУУДЛЫГ ХЭЛЖ БАЙНА

2017-05-25

       Тус суманд гол тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй Гутайн давааны асуудал байдаг. Ажлын хэсэг Батширээт сумын иргэд хөдөлмөрчидэй уулзалт хийх үеэр тус сумын иргэд Гутайн даваа орчмын газрын талаар санал хэлж бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. 
       Аймгийн удирдлагуудын хувьд Гутайн давааны асуудлыг ямар нэгэн гарц гаргалгаагаар шийдэж өгөхийг хүсэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан : “Өнгөрсөн 4 дүгээр сард хуралдан хүргүүлсэн Гутайн даваа орчмын газар нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал хүргүүлж байсн Тэргүүлэгчдийн хурлаар Тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах саналыг уламжилъя гэсэн санал гараад 5 дугаар хуралдаанаар хэлэлцээд 100 хувь дэмжиж УИХ болон дээд байгууллагад Тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах саналыг хүргүүлэхээр болсон” гээд аймгийн зүгээс энэхүү асуудлыг ямар нэгэн гарц гаргалгаа олж шийдэхийн төлөө явж байгаа гэдгээ илэрхийлэхэд иргэд ихэд баяртай байгаагаа илэрхийллээ.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%