Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг
Өмнөдэлгэр сумаас Батширээт сумруу хөдөллөө. Сумруу орж явахад тус сумын иргэд
нөхөрлөл байгуулан сумынхаа хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож эхэлсэн нь
үүднээсээ харагдаж байлаа. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэгчилэн нөхөрлөлийн
багийн хүмүүс сумынхаа зочлох хаалгийг барьж байгаатай таарч тэд анхны зочид гэж билэгшээж
байв.Энэ үеэр Хурлын дарга Л.Батсайхан нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн
төлөө гэдэг шиг ажиллаж байгаад нэн баяртай байгаагаа илэрхийлээд нөхөрлөлийн
гишүүдэд амжилт хүслээ.
Тус сумын удирдлагууд сумынхаа иргэдийг идэр залуугаас өндөр настан
хүртэл нас насны ангилалаар хуваан
нөхөрлөл үүсгэн замын таних тэмдэг тавих, наадмын талбайгаа янзлах, хог
цэвэрлэх гэхчилэн ажлуудыг сумандаа хийж хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай
байлаа.