Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг Биндэр суманд ажиллав. Иргэдтэй хийсэн
уулзалтаар мөн л Гутайн давааны асуудал яригдсан юм. Түүнчлэн Биндэр сум нь 1
улсын байцаагч, 3 байгаль хамгаалагчтай ажиллаж байгаа бөгөөд 2008 онд
Мотоцикль хувиарлаж байсан хэдий ч одоо эдгээр хүмүүс нь дундаа унаагаа ашиглаж
байна, суманд унаагаар хангаж өгөх боломж байна уу? Гэж иргэд санал хүргүүлэхэд
Аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр : “Энэ жил манай байгууллагаас байгаль
хамгаалагчиддаа 5 мотоцикль авахаар төлөвлөж байгаа, үүнээс 1 мотоциклийг танай
суманд хувиарлая, 7 сард ирнэ ” гэлээ.
Энэ үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Биндэр
сумын иргэн Б.Болдыг Аймгийн хүндэт тэмдгээр, Улсын аварга малчин Г.Сүхбаатар,
Г.Загдаа нарыг Хан Хэнтийн алдартан цол
тэмдгээр шагналаа.