Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн баруун хойд бүсийн сумдаар
ажиллаж байгаа бөгөөд тус бие бүрэлдэхүүнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Л.Батсайхан,аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн
цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү, БОАЖГ-ын дарга
Б.Дархантөр, ХХААГ-ын дарга Ж.Энхамгалан, ХХҮГ-ын дарга С.Эрдэнэжаргал, аймгийн
ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн С.Энхтогоо, ЭМНДХ-ийн албаны дарга Г.Мөнхтуяа,
Аймгийн Хурлын ажилтан Эрдэнэжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан юм. Ажлын хэсэг Цэнхэрмандал сумаас эхэлж Жаргалтхаан болон Өмнөдэлгэр суманд ирж
сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв.Тус сумын иргэдэд АИТХ-ын дарга
Л.Батсайхан хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд гол
тулгамдаад байгаа асуудлуудыг нь сонсож газар дээр нь үүрэг чиглэл өгч ажилалаа.