Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд Хөгжил Политехник коллежийн Удирдах зөвлөлийн анхдугаар хурал боллоо

2017-05-25

Ховд Хөгжил Политехник коллежийн 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. 

Тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Батжаргалын Нямдаваа сонгогдсон бол нарийн бичгийн даргаар тус сургуулийн дэд захирал Т.Гиймаа сонгогдсон байна. 

Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр тус сургуулийн захирал Т.Дэлгэрсайхан сургуулийнхаа сургалт үйл ажиллагааны өнөөгийн байдал,  цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудаа  танилцуулж, харилцан санал солилцлоо. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%