Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД УЛААН-ҮД ХОТЫН СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-05-26

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Улаан-Үд хотын Советский дүүргийн 1-р орлогч Франк Игорь Георгивич тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар байлцлаа. 

Уулзалтын хүрээнд хамтын ажиллагаа, ерөнхий боловсролын сургуулийн багш солилцоо болон хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын багш, сурагчдын Математикийн олон улсын уралдааны талаар харилцан санал солилцож энэ удаагийн айлчлал Чингэлтэй дүүрэг, Советский дүүргийн хамтын ажиллагааны суурь эхлэл байх болно. Цаашид улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байлаа. 
Мөн үеэр Улаан-Үд хотын Советский дүүргийн 1-р орлогч Франк Игорь Георгивич дүүргийн удирдлагуудад  халуун дотноор хүлээн авч уулзсанд талархалаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
Улаан-Үд хотын Советский дүүргээс ирсэн зочид төлөөлөгчид энэ сарын 27-нд болох “Бид сайн сайханд дагуулна” уриатай баярын үйл ажиллагаанд урилгаар оролцох юм.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%