Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1-р улиралын байдлаар л гэхэд 237 зөрчил гарсанаас 185 нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэд эзэлж байна. Тиймээс энэхүү хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоол болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Архидалтгүй Хэнтий” дэд хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурахтай тэнцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн албан хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр “СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 4-р сарын 27-ны өдрөөс 6-р сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлд төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулахаар болсон юм. Үүний хүрээнд 2017 оны 5-р сарын 25, 26-ний өдрүүдэд Аймгийн ИТХ-ын ажлын албаныхан болон БОАЖГ-ын мэргэжилтэнгүүд 18.00-01.00 цаг хүртэл олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Эргүүлийн хугацаанд 100 гаруй тээврийн хэрэгсэл шалгаж, жолооч нарт орчин тойрондоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ямар шинэ санал санаачлага байгаа талаар тодруулахад ихэвчлэн замын эвдрэл болон гэрлэн дохионы талаар ярьж байв. Түүнчлэн бид бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах чиглэлээр ажиллахад нэн тулгамдаж байгаа гол асуудал нь аймгийн Цагдаагийн газарт ТАНДАЛТ гэх согтуурлыг тогтоогч багаж хэрэгтэй гэдэг нь харагдаж байсан юм.