Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017" ТЭМЦЭЭН БОЛЛОО

2017-05-30

Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадалыг багаас нь олгох зорилгоор "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ - 2017"  5-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс хүүхэд багачуудыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадалыг багаас нь олгоход дэмжлэг болох зорилгоор 1сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон юм. Энэхүү тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээн эхлүүлсэн юм.

Тэмцээнд Хэрлэн сумын 8 цэцэрлэг, Бэрх хотын цэцэрлэг, Баянхутаг сумын цэцэрлэг нийт 10 баг өрсөлдлсөнөөс нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг Хэрлэн 1 дүгээр цэцэрлэг, 2 дугаар байрыг Хэрлэн 7 дугаар цэцэрлэг, 3 дугаар байрыг Хэрлэн 3 дугаар цэцэрлэг тус тус эзэлж Тусгай байрт Хэрлэн 4 цэцэрлэг шалгарсан юм.

Энэ жил тус тэмцээнд оролцогч баг тус бүр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох богино хэмжээний шторк, хүүхэд эцэг эхчүүд мэдлэг мэдээлэл авах боломжтой Анхны тусламжийн булан байгуулж оролцож байгаагаараа онцлог юм.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%