Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ИЖИЛ ЗАЯА" ИХРҮҮДИЙН БАЯР БОЛЛОО

2017-05-31

Нийгэм дэх ихрүүдийн оролцоо, алдар гавьяаг олон нийтэд сурталчилан таниулах, ихрүүдийн баярыг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж хэвшүүлэх зорилготой “ИЖИЛ ЗАЯА” ихрүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Шинэ суваг телевизийн дэргэдэх хүүхдийн цаг нэвтрүүлгийн авьяаслаг сурагчид, оролцогч ихэр хүүхдүүд мэндчилгээ дэвшүүлж урлагийн номер үзүүлсэн бөгөөд тус арга хэмжээнд , Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Боловсрол, соёл урлагын газрын дарга О.Байгалмаа, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Дэлгэр нар оролцож ихэр хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%