Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ МИНИЙ НҮДЭЭР ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

2017-05-31

Өнөөдөр буюу энэ сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн 5 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багаас санаачлан дүүргийнхээ 25 жилийн ойг угтаж 1-19 дүгээр хорооны залуучуудын дунд “Гэр бүлийн аз жаргал миний нүдээр” илтгэлийн уралдаан зохион байгууллаа. 

Энэхүү уралдааныг Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг иргэдэд сурталчлах, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуулийн талаар мэдлэг мэдээлэл олгох, харилцан туршлага судлах зорилгоор  дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулсан юм. 

Арга хэмжээнд Хорооны ИНХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн дарга Н.Содномдорж, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа нар оролцлоо. 
Уралдааны шүүгчээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа , НХХ-ийн Хүүхэд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн Г.Ижилмаа, Цагдаагийн 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахмад Д.Оюунчимэг, Цагдаагийн 2-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахлах дэслэгч Б.Мөнхтөр, ХГБЗХХ-ийн Мэдээлэл, судалгаа хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн  Д.Одмаа нар шүүн явууллаа.  
Уралдаанд нийтдээ 15 илтгэл ирсэнээс
 1 дүгээр байранд  13 дугаар хорооны иргэн Д.Сугармаа
2 дугаар байранд 18 дугаар хорооны иргэн Г.Амарбаясгалан
3 дугаар байранд 5 дугаар хорооны иргэн Б.Баярцэцэг
Тусгай байранд 15 дугаар хорооны иргэн Н.Санаа нар тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. 
Уралдаанд идэвхтэй оролцож илтгэл тавьсан нийт оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%