Жил бүрийн 5-р
сарын 31-нд Аймгийн удирдлагууд хүүхдийн оролцооны байгууллагын зөвлөлийн
хүүхдүүдтэй уулздаг уламжлалтай. Үүний хүрээнд Аймгийн
ИТХ-ын дарга Л.Батсайхан хүүхдийн эрхийн өдрийг угтан Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн
газрын дэргэдэх 6 хүүхдийн оролцооны байгууллага болон Чингис хотын ЕБС, МСҮТ-ийн шилдэг сурагчдыг өнөөдөр хүлээн
авч уулзлаа. Уулзалтын үеэр ИТХ-ын дарга сурагчдын санал сэтгэгдлийг сонсож,
харилцан ярилцсан юм. Сурагчид аймгийн төв болон сумдын сургуулиудтай сурагч
солилцоо хийх, “Цахим ертөнцөд соёлтой оролцое” уриалгыг бодит ажил хэрэг
болгох, хүүхдийгн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх амралтын газар, зуслан,
цогцолборыг бий болгох зэрэг саналуудыг хэлж байлаа. Уулзалтын дараа аймгийн
ИТХ-ын дарга сурагчдад амжилт хүсч, гарын бэлэг гардуулсан юм.