Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд нисэх буудал дээр жуулчдад зориулсан цахим мэдээллийн Киоск байрлууллаа

2017-06-06

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтайн бүсийн салбарын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон нутгаа сурталчлах, Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгаль, түүх, соёлын нөөцийг хадгалах, хойч үедээ сурталчлан таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлж аймгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн нисэх буудал дээр цахим мэдээллийн киокс, сурталчилгааны цахим самбаруудыг байрлууллаа.
Киоск байрлуулснаар иргэд мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, аялал жуулчлалын зорих газруудын мэдээллийг авснаар сүүлийн үед хүчээ авч байгаа дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой болож байгаа юм. Мөн дэлхий нийтийн асуудал болоод байгаа ногоон хөгжлийн үзэл баримтлал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, иргэдэд экологийн боловсрол олгох зорилгыг давхар агуулж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%