Хүүхэд бүрийг байгаль орчинд ээлтэй хандах хариуцлагыг нэмэгдүүлэх, ус байгаль
дэлхийгээ хайрлан хамгаалах, усны үнэ цэнийг мэдрүүлэх, “Дэлхийн байгаль
хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Амгаланбаатар
санаачлан Хэрлэн сумын 2 дугаар багийн 6-12 насны хүүхдүүдийн дунд "Ус
чандмань эрдэнэ" сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Гар
зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн 105 хүүхдэд бэлэг гардуулж, “Өндөрхаан”
цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүрийн бүтээлээр үзэсгэлэн гаргав. Уралдааны 6-9
насны ангилалд Б.Мандуул, Э.Төгстөгөлдөр 10-12 насны ангилалд Г.Баярчимэг,
Г.Булгансор нарын бүтээлүүд шалгарлаа.