ЭДИЙН ЗАСАГ ТӨСВИЙН ХОРОО ӨРГӨТГӨСӨН БАЙДЛААР ХУРАЛДЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг төсвийн хороо өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдлаа. Хуралд тус хорооны дарга Н.Оюунцэцэг, гишүүд Л.Баярсайхан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Ц.Бугасүрэн бусад хурлын хороодын Төлөөлөгч гишүүд, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцлоо.
Хурлаар дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн юм. Засаг даргын Тамгын газрын Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр дүүргийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг танилцуулж Төлөөлөгчдөд төсвийн төсөлтэй холбогдох тайлбар, мэдээ мэдээлэл өгч цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал маргааш буюу энэ сарын 8-ны өдөр, Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 9-ны өдөр болох юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 9