Эдийн засгийн хүнд цаг үеийг Улс орон даяар туулж байгаа хэдий ч аймгий
удирдлагууд ард иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх
бодлогыг баримтлан ажиллаж байгаа билээ.
Баг гэдэг нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж
бөгөөд уг нэгжийн үйлчлэх цар хүрээ, орчин нөхцлийг сайжруулах нь нэн чухал.
Тэгвэл өнөөдрийн билэгт сайн өдөр Хэрлэн сумын Булаг багийн хөгжлийн төвийн
барилгын шав тавих ёслол болж нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан,
аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Чинис хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг
дарга Ц.Идэрбат нар оролцлоо. Энэхүү барилга нь аймгийн орон нутгийн хөгжлийн
сангийн 220 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд нийт 320м2 талбай бүхий 2
давхар байгуулж юм. 1-р давхартаа багийн Өрхийн эмнэлэг, 2-р давхартаа иргэдээ
хүлээж авах хурлын заал бүхий ажлын контор байрлах энэхүү барилгын ажил нь ирэх
9-р сарын 20 гэхэд ашиглалтанд оруулахаар Тулга констракшн ХХКомпани ажиллаж эхэллээ.
Энэхүү Багийн хөгжлийн төвийн барилга ашиглалтад орсноор 1258 өрхийн 3763 хүн амд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг нэгэн зэрэг, чанартай, шуурхай хүргэх бүрэн боломжой болох юм.