Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШИНЭЧИЛЭН НАЙРУУЛСАН ХУУЛИУДЫН СУРГАЛТ МАНАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2017-06-12

2017 ОНЫ 7-Р САРЫН 1-НЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ШИНЭЧИЛЭН НАЙРУУЛСАН ХУУЛИУДЫН СУРГАЛТ МАНАЙ АЙМАГТ  6-Р САРЫН 12-16-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА...

Монгол Улсын үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлс, түүний дотор хүний эрх, шударга ёс, нийтийн эрх ашгийг бодитой, үр нөлөөтэй хамгаалж чадах хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьсан. Улс орны хөгжил, нийгэм, эдийн засаг болон хүмүүсийн амьжиргаанд гарч буй нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулиуд маань өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад тэр бүр нийцэхгүй байгаа тул хууль тогтоомжуудыг шинэчлэх шаардлага бодитой бий болсон учир уг хуулиудийг УИХ-аар хэлэлцэн батлан гаргасан.

Улсын Их Хурлын чуулганаар шинэчлэгдэн батлагдаж 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар хуулийн болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах сургалт Хэнтий аймагт өнөөдрөөс эхлэн 6-р сарын 16-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэхүү сургалтыг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий Прокурорын газар, Хуульзүй дотоод хэргийн яамнаас хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Хууль тогтоомжийг сурталчилах чиглэлээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны хуралдаанаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 12 дэд хөтөлбөр баталснаас “Архидалтгүй Хэнтий” , ”Бүх нийтийн эрхзүйн боловсрол” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ГХУСАЗСЗ нь 10 сарын хугацаанд 4 удаа хуралдаж, тухайн улирал жилийнхээ төлөвлөгөөг батлахдаа хууль сурталчлах ажлуудыг нилээдгүй тусгасан. Энэ хугацаанд “Хүүхэд-Хууль”, “Ногоон гэрэл- Цагаан шугам”, “Замын хөдөлгөөний цагаан толгой” зэрэг хууль сурталчлах арга хэмжээг ивээн тэтгэж зохион байгууллаа. Цаашид шинээр батлагдсан хууль тогтоомжоо сайтар судалж , энэ хүрээнд үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох, хууль, эрхзүйн шинэ орчинд ажиллах болон үйл ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар, журмуудад үйл ажиллагаагаа нийцүүлэх, ажлын ололтоо бататгаж ажиллах, ажилтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр болон иргэддээ хууль тогтоомжоо сурталчилж ажиллах тал дээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж, аймаг орон нутаг, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр идэвхи санаачлага гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг дурьдлаа.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%