Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

нийгмийн даатгалын хуулийн сургалт боллоо

2017-06-15

2017 оны 03 дугаар сарын 31

Иргэний танхимын календарьчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нэг нийгмийн даатгалын хууль, нэмэлт өөрчлөлт, ажил олгогч даатгуулагч нийгмийн даатгалын байцаагчийн эрх үүрэг зэрэг сэдвээр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч, нягтлан бодогч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Бүдханд удирдан явуулсан бөгөөд нийт 12 хүн хамрагдсан байна.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%