Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аяны нээлтийг зохион байгууллаа

2017-06-16

Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Монгол  Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “ Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны нээлтийг өнөөдөр 11.40 цагт зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Б.Цэндзэсэм, Авто тээврийн үндэсний төвийн дарга Ц.Бямбацогт болон иргэд, таксны жолооч нар, албаны бусад хүмүүс оролцлоо.

Дээрх аян 10 сарын 15-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд үргэлжлэх юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%