Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Хэнтийн мэдээ” сонины редакцтай хамтран “Хан
Хэнтийчүүдийн шинэ санаа, шийдэл” ухаалаг дэвтрийг нэг сарын турш Хэнтийчүүдийн
оюун санаагаар аялуулж, дэвтэрт санал нэгтгэх, эрэмбэлэх ажил дуусав. Нийт 150 дэвтрийг аялуулсанаас 126 дэвтэрт
санал санаачлага бичигдэн эргэн иржээ. "Хан Хэнтийчүүдийн шинэ санаа,
шийдэл" 150/126 ухаалаг дэвтэрт бичигдсэн 1785 иргэний 2006 асуудал, 6022
санал ирсэн байна. Тэгвэл
энэхүү ухаалаг дэвтэрт бичигдсэн иргэдийн саналуудыг нэгтгэн оролцоог нь үнэлэх
тайлант үйл ажиллагаа Чингисийн талбайд өнөөдөр зохион байгуулагдав. Энэ өдөр
Хэнтий аймгийн гал бичин жилийн “Оны 9 алдартан” тодорсон салбарууд болох
Боловсрол, Байгаль орчин, Хууль шүүх, Соёл урлаг, Банк санхүү, Цахилгаан эрчим
хүч, Газрын харилцаа, барилга хот байгуулалт, Шатахуун түгээлт, Баялаг бүтээгч,
нийтийн үйлчилгээ гэсэн 9 салбар нэг дороос иргэддээ үйлчилгээ үзүүлж, ажлаа
сурталчиллаа.
Мөн энэ үеэр хүний хөгжлийн төвийн тэргүүн, лектор Г.Мөнгөн сонирхолтой лекцээ ард иргэдэд хүргэлээ.