Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2017-06-29

Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч, ерөнхий Консул Габриелла Спирли, Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Л.Золзаяа, Хөтөлбөрийн зохицуулагч Андреас Вебер, Засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-амгалан нар зүүн 3 аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Хэнтий аймагт хүрэлцэн ирж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хүлээн авч уулзлаа.

Швейцарын хөгжлийн агентлаг нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийг 2013 оноос эхлэн Монголын 21 аймгуудад хэрэгжүүлж байгаа билээ.  Үүний хүрээнд зүүн 3 аймагт ажиллаж байгаа бөгөөд гол зорилго нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт болон төслийн хэрэгжилтэнд мониторинг тавих, сургалт хэр түвшинд чанартай явагдаж байгаа эсэх болон аргазүй, агуулага ямар байгаа  талаар  төслийн санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгчийн хувьд танилцаж санаа оноогоо хэлэлцэх зорилготой явж байгаагаа илэрхийлэв.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ: “2016 онд аймаг сумын ИТХ-ын сонгуулийн үр дүнд 70 хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгч байдаг учраас тэдний чадавхийг нэмэгдүүлэх, ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах чиглэлээр  голлон ажиллах ёстой, энэ чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагийн туслалцаатайгаар сургалтыг зохион байгуулсан. Энэхүү сургалтанд сумын ИТХ-ын 468 төлөөлөгч, аймгийн 39 төлөөлөгч  хамрагдаж 83 хувийн ирцтэйгээр хамрагдсан байгаа” гэлээ.

 Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд бэлчээрийн менежментийн чиглэлээр сүүлийн 10-аад жил ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ улам өргөжүүлэн зүүн аймгуудыг хамруулж байгаа нь онцлог юм. Түүнчлэн төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд сумдын шинээр сонгогдсн хурлын төлөөлөгчдийг бэлчээрийн менежментийн чиглэлээр дээшлүүлнэ гэдгийг дурьдлаа. 






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%