Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЗОХИОЛЧ-УНШИГЧДЫН УУЛЗАЛТ" БОЛЛОО...

2017-07-01

Энэ сарын 20-ны өдөр Төрийн соёрхолт, яруу найрагч Ренчингийн Чойномын шүлэг, найраглал, тууж, роман, дурсамж, захидал, орчуулгын бүтээлийн 13 боть номын нээлт Улаанбаатар хотод болжээ. Энэхүү ач холбогдол бүхий номыг хэвлэн нийтлэх санаачлагыг Р.Чойномын нэрэмжит "Өд сан”-ийн тэргүүн Д.Ганболд гаргаж, ажил хэрэг болгож байгаа бөгөөд энэхүү номын нээлтийг өнөөдөр Чингис хотод зохион байгуулж уншигчидтай уулзалт зохион байгуулав. Уг 13 боть номын нээлтийн арга хэмжээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар нээж үг хэллээ.

Түүнчлэн Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох зорилтын хүрээнд Монгол улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа, Данзангийн Нямаа нар хүрэлцэн ирж оролцсон юм. Энэ үеэр Р.Чойномын нэрэмжит "Өд сан”-ийн тэргүүн Д.Ганболд 13 боть номынхоо дээжийг аймгийн Нийтийн номын санд гардуулан өглөө.

Монгол улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаагийн үг “Амьдралаа би чамд хайртай” дууг Аймгийн дуучин н.Хонгорзул дуулсан нь уулзалтанд хүрэлцэн ирсэн түмэн олонд илүү сонирхолтой байсан юм.

Энэхүү үйл ажиллагааг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгоё” зорилтын хүрээнд Аймгийн Р.Чойномын нэрэмжит Нийтийн номын сантай хамтран дэмжин ажиллалаа.










Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%