Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р сарын 2-ны
өдрийн 4-р хуралдаанаар 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн зорилтоо баталсан.
Үүний 4-дэх заалтанд Оюунлаг хэнтийчүүдийг олноор бий болгоё, Хэнтийгээ
дэмжье зорилт дэвшүүлсэн үүний хүрээнд
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэргэдэх УНШ номын сан байгуулснаар
өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү номын сангийн нээлтэнд Монгол улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу
найрагч Ломбын Нямаа, Данзангийн Нямаа, Р.Чойномын
нэрэмжит "Өд сан"-ийн тэргүүн, хэл бичгийн доктор Д.Ганболд, “Залуу нас” дугуйлангийн тэргүүн Н.Минжинсайхан нар
оролцож Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайханд номын дээжсээ
гардуулан өгөв.
Энэ
үеэр Ломбын Нямаа хэлэхдээ:
“ Энэ номын сан ямар ч аймгийн иргэдийн Хуралд байхгүй, Конгрессийн номын сан
шиг болгоорой ” гэж ерөөж байлаа. Мөн Р.Чойномын нэрэмжит "Өд сан"-ийн
тэргүүн, хэл бичгийн доктор Д.Ганболд УНШ номын санд Р.Чойномын 13 боть
номын дээжийг гардуулан өгсөн юм. Түүнчлэн Монгол улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу
найрагч Данзангийн Нямаа: “ Энэ номын санд “Нарны алга” номны маань англи хэл
дээр хэвлэгдсэн хувилбартайгаа энд золголоо. Аливаа уран бүтээл гэдэг бол
зохиогчийн гараас гарсан бол өөрийнхөө
хувь тавиланг өгөөд л явчихдаг, тэр хувь тавилангаа хөөж явсаар байгаад надад
байхгүй өөрийнхөө номтойгоо энд учирлаа.” гэж хэлээд өөрийн туурвисан номын
дээжээ өргөн барьсан юм.