Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ ОЙГООР АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА...

2017-07-21

Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж буй алба хаагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хэрлэн голын эрэг Янжийн арал хэмээх газарт боллоо




Тэртээ 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын зургаадугаар хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харьяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон түүхтэй байдаг.

Энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дагрга Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ГХУСАЗСЗ өнгөрсөн жилийн хугацаанд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсаны үр дүнд орон нутагт ажиллаж байгаа төлөөлөгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор онцгойлон анхаарсан. Тухайлбал Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт согтууруулах ундааг хэмжигч Драгер багаж, бэлэн бус мөнгөний торгуулийн төхөөрөмж олгох болон орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн оны төсөвт гацсан Цагдаагийн кабоныг барих 40 сая төгрөг, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр Цэнхэрмандал суманд шалган нэвтрүүлэх төв барихад 30 сая төгрөгийг тус тус төсөвлөсөн билээ.”  Хэмээн Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойн баярын мэндийг  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон ар гэрийнхэнд нь баярын мэндийг хүргэлээ.







Монголын цагдаагийн байгууллагад тангараг өргөж, ард олныхоо амар амгалан амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй цагдаагийн  алба хаагчид ”Цагдаагийн албаны төлөө-1”, “Цагдаагийн албаны төлөө-2”, “Онц хилчин”, “Хилийн төлөө”, “Аймгийн хүндэт”, “Хөдөлмөрийн алдар” зэрэг шагналуудаар тус тус шагнагдлаа.





Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж, эрх чөлөөт ард түмнийхээ энх амгалан байдлыг өнө мөнхөд батлан хамгаалж, нийгмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх болон бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монголын цагдаагийн түүхэн амжилтыг баяжуулж ирсэн Та бүхний гавьяат үйлс, суу алдрын баярын мэнд хүргэе.
Монгол Улсынхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие, сэтгэлээ зориулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхнийхээ ажил албанд нь их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цагдаагийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадраг. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%